Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Австрали, Филиппин улсаас 263 иргэн эх орондоо ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 2020 оны 06 дугаар сарын 08 буюу өнөөдөр 20.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.  Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагчтай 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 65, Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 263 иргэн эх орондоо ирэх юм.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шуурхай штаб зургаадугаар сард:

2020.06.10    Бүгд Найрамдах Казахстан Улс, Нурсултан
2020.06.11    Япон, Токио
2020.06.15    БНЭУ
2020.06.17    БНСУ /транзит/
2020.06.18    БНСУ, Сөүл
2020.06.19    ХБНГУ, Франкфурт хотоос 2000 орчим иргэнээ татан авахаар бэлтгэлээ хангаж байна

“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Таван богд менежмент” ХХК-иудад саналын хуудсыг хэвлүүлж байна
“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Таван богд менежмент” ХХК-иудад саналын хуудсыг хэвлүүлж байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.