Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал хойшилж, цагдан хорих шийдвэрийг ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 51 секунд

Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон ч хойшилсон байна. Улмаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Энэ талаар шүүхээс "Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт товлосон боловч шүүгдэгч Б.Ганбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв" гэжээ.

Сануулахад, түүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Танилц: 10 Богдын түүх
Танилц: 10 Богдын түүх
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.