“Give me justice”, “Рашаантын 18” зэрэг бүтээлүүдээрээ танигдсан, шинэ залуу уран бүтээлч Реппер Pacrap буюу Х.Ундрах өнгөрөгч пүрэв гарагт уушгин тус газраа хутгалуулсан гэх мэдээлэл цахим хуудсанд тархсан. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа
"Энэ бол миний мэдэх хамгийн тархигүй хүн. Энэ хүнээс болгоомжилж яваарай айж ичих, болон хүнд байдаг сатгэл зүй байхгүй араатан л гэсэн үг. Чих нь дүлий мэт энэ хүнээс болж би хайртай бүхнээсээ хагацах дөхлөө одоо би эмнэлэгийн орон дээр тарчилж байна. Ийм нийгмийн шаар шавхруунууд байхгүй болсон цагт хүчирирхийлэл, ниймгийн муу муухай гэмт хэрэг алга болно. Тэнхэрснийхээ дараа иймэрхүү юмнуудтай хатуу тэмцэнэ заавал!!!" хэмээн бичжээ.
Одоогоор хэргийг үйлдсэн этгээдийг бариагүй байгаа бөгөөд цагдаагийн газраас шалгаж байгаа аж.