Өнөөдөр /2020.06.06/ 14.00 цагийн үед цeмeнт ачиж явсан ачааны автомашин Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоог болон тэр хавьд зогсож байсан олон автомашиныг мөргөсөн ноцтой осол гарчээ. Осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч бэртсэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжуудын хэлснээр осол гаргасан тээврийн хэрэгслийн тоормос ажиллагаагүй болсон гэв.
Иймд Өлзийт хороолол, Төв аймаг руу чиглэх хөдөлгөөн уг ослын улмаас хаагдаж ачаалал үүссэн тул та бүхэн тухайн чиглэлд зорчихгүй байхыг тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна
Тээврийн Цагдаагийн Алба