Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: ХБ-ны зээл эргэн төлөгдсөн үгүй нь хамаагүй. Зээлийг юунд зарцуулсныг нэг бүрчлэн судлах нь чухал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 34 секунд

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн /2542 төсөл/, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар "Эргээд харахад, Хөгжлийн Банкийг ямар зорилготой байгуулснаа бид санах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийг тэлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлож, гадаадаас валют оруулж ирэх зорилгоор байгуулагдсан. Мөн ХБ-ны үндсэн эх үүсвэр нь дандаа гаднаас бонд маягаар орж ирсэн байдаг юм.Гадны хөрөнгө оруулагчдад ярихдаа Монгол Улс Хөгжлийн Банк байгуулсан, та бүхний оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт ирээдүйд 3-5 ам.доллар болж өгөөжөө эдийн засагт өгнө гэж хэлдэг байсан. Гэвч зээлийг зориулалт бусаар ашигласан нь харамсалтай.

Мөн зээл авах процессын хувьд тодорхой хэмжээний эрх мэдлээ ашигласан байж болзошгүй зүйл гарсан. Түр хорооны зүгээс зориулалт бусаар ашигласан зээлүүдийг анхаарах ёстой. АНУ, БНСУ, Япон улсад санхүүгийн байгууллагаас авсан зээлээ зориулалтын бусаар ашиглавал санхүүгийн эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог.

Төслөө бичээд банкинд өгч байхдаа үнэхээр л экспортыг дэмжиж, импортыг орлосон төсөл байдаг. Харин мөнгөө аваад түүндээ ашиглаагүй бол банкийг болон Монгол Улсыг хууран мэхэлсэн гэсэн үг. Түр хороо энэ асуудалд анхаарал хандуулж ажилласан. Мөнгийг нь нэг бүрчлэн хөөсөн.

Хөгжлийн Банкны зээлийн мөнгө эргэж төлөгдсөн, үгүй нь хамаагүй. Банкуудаар дамжуулан олгосон зээлийг юунд зарцуулсныг нэг бүрчлэн судалж харах нь хамгийн чухал. Ингэж байж Монгол Улсын ирээдүйн Хөгжлийн Банкийг аварна. Түүнчлэн Засгийн газраас явуулж буй хөтөлбөрүүдийг үр өгөөжтэй болгоно. Ингэж байж Засгийн газар дахин бонд гаргахад эргээд эдийн засгийн эргэлтэд орж, олон талын бололцоо нээгдэх юм" гэв.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.