Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогчийн боловсрол олгох видео хичээлийг боловсрууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

Сонсголын бэрхшээлтэй иргэд, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, дохионы хэлний хэлмэрч орчуулагч нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан сонгогчийн боловсрол олгох видео хичээлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран боловсруулснаа хүлээлгэн өгчээ. 

Видео хичээлийг Монголын багш эцэг эхийн холбооны “Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийн багаас 2019 онд сонсголын бэрхшээлтэй иргэд болон бусад иргэдэд сонгогчийн боловсрол олгох сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан бүтээжээ. 

Видео хичээлээр сонгогч сонгуульдаа хэрхэн оролцох, сонголтоо хэрхэн хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн яаж сонгуульдаа оролцох тухай хуулийн болон онолын мэдлэгийг амьдралд хэрхэн энгийнээр ойлгож буулгахыг харуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд хэрхэн оролцохыг харуулсан богино хэмжээний видео контентод хөгжлийн бэрхшээлтэй иргэд тухайлбал харааны, тулгуур эрхтний, хөдөлгөөн болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтран ажиллажээ.

Төслийн зохицуулагч Б.Юмжирдулам хэлэхдээ “Энэ бол Монголд анх удаа сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдийн санаачлагаар мэдлэг чадвар, цаг хугацаагаа дайчлан боловсруулсан сонгогчийн боловсролын видео хичээл юм. Видео хичээлийн хөтөлбөр, зохиол, видео бичлэг, эвлүүлэг бүрийг сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдөө хийсэн. Аливаа зүйлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиромжтой байхаар төлөвлөж боловсруулж бүтээх тусам хүн бүрт хүртээмжтэй болдог тул энэхүү цуврал видео хичээл зөвхөн хараа, сонсгол, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд зориулагдахаас гадна бүх сонгогчдод хүртээмжтэй бүтээл болсон.” гэж онцоллоо.
Төслийн багаас УИХ-ын 2020 оны сонгуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ХҮРТЭЭМЖТЭЙ СОНГУУЛЬ зохион байгуулахыг уриаллаа. Цуврал хичээлийг тун удахгүй түгээх болно хэмээн СЕХ-ноос мэдээллээ. 

“Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн дээжис” каталогийг хэвлүүллээ
“Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн дээжис” каталогийг хэвлүүллээ
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.