2017 оноос эхлэн Европын Холбоо (ЕХ)-ны “GSP+” Нэмэлт Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүрээнд Европын холбооны импортын барааны гаалийн татварын хөнгөлөлт эдэлж буй бүтээгдэхүүний гарал үүслийн бүртгэлийг цахимжуулж, түүнийг Монгол улс 2020 оны 01 дүгээр сарын 01—ний өдрөөс эхлэн (ЕХ)-ны REX буюу “Бүртгэгдсэн экспортлогчдын систем”-ийг нэвтрүүлж буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад Харилцааны яам (ГХЯ), Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран хэрэгжүүлж байна.
Энэ үйл ажиллагаатай холбогдуулан, Монгол улсаас Европын Холбооны орнууд руу экспорт хийж буй аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч, хувь хүмүүс ЕХ-ны гаалийн татварын хөнгөлөлт эдлэхдээ /хэрвээ REX-д бүртгүүлээгүй бол/ өмнө нь гарал үүслийн гэрчилгээ (Form A)-ийн үндсэн дээр эдэлдэг байсан бөгөөд уг гэрчилгээг 2020 оны 6 сарын 30-ныг дуустал авах боломжтой. Цаашид 2020.07.01-с Европын Холбоо руу экспорт хийхдээ зөвхөн REX буюу “Бүртгэгдсэн экспортлогчдын систем”-ийг ашиглан нэвтрэх боломжтойг анхаарна уу.
Эх сурвалж: МҮХАҮТ