Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд АНУ-ын Миннеаполис хотод 46 настай Жорж Флойд гэх хар арьст залуу 8 минутын турш цагдаад өвдөглүүлэн газарт хэвтсээр нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Түүний амиа алдах үеийн бичлэг олон нийтэд хүрснээр энэ асуудал улам бүр ноцтой болж энэ явдлаас өмнө цагдаагийн гарт хэрцгийгээр амиа алдсан олон мянган Хар арьст хүмүүсийн үхлийн түүхүүд сөхөгдсөн юм. Ингэснээр АНУ-ын Миннэсота мужид эхэлсэн эсэргүүцлийн бослого эрчээ аван ихэнх мужуудад үргэлжилж мөн цагаан ордны ч гадаа жагссан юм. Гэвч зарим жагсаал болсон хэсэгт байдал буруугаар эргэн бослого болж иргэд галдан шатааж, том сүлжээ дэлгүүрүүдрүү дайрч орон дээрэмдэх гэх мэт хэргүүд гарсан юм. Үүний эсрэг Ерөнхийлагч Доналд Трамп “дээрэм тонуул чинь буун дуу гарахад хүргэнэ” гэсэн утгатайгаар жиргэжээ.
Яагаад энэ үйл явдал энэ их үймээн үүсгэж байгаа хамгийн том шалтгаан нь цагдаа нар цагаан арьст хүнийг энгийнээр баривчилдаг ч хар арьст хүнтэй хамгийн хэрцгийгээр, хүч хэрэглэн баривчлах эсвэл шууд амийг нь хөнөөдөгт байгаа юм.
Цагдаа нарын гарт амиа алдсан хар арьст хүмүүсийн хэргүүдийг сөхвөл:
-Stephon clark
Iphone утас зөөвөрлөж байгаад 8 удаа буудуулж нас барсан. Цагдаа нар түүнийг өөдөөс нь буудах гэж байна гэж бодон түүнийг хөнөөсөн байна.
-Philando Castille
Жолооныхоо үнэмлэхэндээ хүрэх гэснийхээ төлөө буудуулж нас баржээ. Тэрээр цагдаад өөрт нь буу байгааг анхааруулж харин зүгээр л үнэмлэхээ авах гэж буйгаа хэлсэн ч амиа алджээ.
-Akai Gurley
Харанхуй хонгилд алхаж байхад нь цагдаа бууг нь булаан авч, ханаруу буудсан сум нь ойн цээжинд нь онож түүнийг хөнөөсөн байна.
-Trayvon Martin
Сэжиг бүхий харагдсан учраас буудуулж нас барсан. Харамсалтай нь тэр зүгээр л дэлгүүрээс амттан болон ундаа худалдан авчихаад л явж байжээ.
-Tamir Rice
Тоглоомон буугаар тоглож байгаад буудуулж үхсэн. Бэлхүүсэндээ хүрэх гэж байхад нь цагдаа түүнийг 2 удаа буудсан байна.
-Atatiana Koquice Jefferson
Гэртээ видео тоглоом тоглож байхад нь цагдаа өөрийгөө хэн гэдгээ танилцуулалгүй түүнийг гараа өргө хэмээн орилоод түүнийг буудан хөнөөжээ.
-Aiyana Mo’Nay Stanley-Jones
Буйдан дээр унтаж байхад нь цонхоор нүд цайруулагч шидэн орж ирэн толгойд нь буудсан байна. Хэрвээ ийм зүйл тохиолдоогүй бол тэрээр өнөөдөр 17 настай байх байжээ.
-Tatayana Hargrove
Эрэгтэй хэрэгтэн гэж андуурагдан цагдаа болон цагдаагийн нохой түүнрүү дайрсан байна. Тус золгүй хэрэг гарах үед тэрээр 19 настай байжээ.
А.Содномдаржаа