Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар аадар бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр амралтын өдрүүдээр  буюу 05,06,07-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсч, шороон  шуургатай байхыг анхааруулж байна.

Салхины  хурд 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулна
Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулна
 
Д.Амарбаясгалан: Ардчилал “Баабартан“-уудад мөнгөөр итгэл үнэмшлээ худалдах боломжийг олгосон. Хэнээс яаж санхүүжүүлээд, тархи угаалт хийж буйг нь мэднэ