Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуравдугаар сарын 30-ны дотор дахин шинэчлэх ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

No description available.Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл ялгавартай байгаа талаар МҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2023.02.28/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монгол Улс хөдөлмөрийн үнэлэмжийн асуудалд эрс өөрчлөлт хийх шаардлагатай. Үндэсний Статистик Хэмжилзүйн газраас дундаж цалинг 1,590,000 гэж судалгаа гаргасан ч дийлэнх масс нь 1,190,000 хүртэлх төгрөгийн цалинтай байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуравдугаар сарын 30-ны дотор дахин шинэчлэх ёстой. Өнөөдөр Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нэг цагийн хөлс 95 центээр үнэлэгдэж байна. Үүнийг жил бүр нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол нийтээрээ ажиллах хүчний хомсдолд орно.

Төрийн албан хаагчийн цалинг нь албан тушаалын ялгавартай байдлаар нэмсэн байна. Тухайлбал, өндөр албан тушаалтай ажилчдын цалин ойролцоогоор 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэж байхад харуул манаач, тогооч зэрэг доогуур албан тушаалтай ажилчидын цалин дөч орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн байгаа нь ялгаварлан гадуурхсан хэрэг. Тийм учраас энэ асуудлыг дахин авч үзэх шаардлагатай. Улсын төсвийг зөвхөн Их хурал, Засгийн газраар ярихаас гадна олон түмнээрээ хэлэлцдэг байх ёстой. Авлигал, хээл хахууль, төрийн өмч, стратегийн чухал орд, худалдан авалт зэрэгт ард иргэд нийтээрээ хяналт тавьж, саналаа илэрхийлдэг байх эрхтэй “ гэлээ.

Э.Ариунтуяа

Б.Амархүү: Орос дуунуудаараа дахин том хэмжээний тоглолт хийхгүй
Б.Амархүү: Орос дуунуудаараа дахин том хэмжээний тоглолт хийхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.