Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтран мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр дараах мэдээллийг өглөө.
"2020 оны тавдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Өмнө нь ковидын нөхцөл байдлаас өмнө бүх хүүхдийн 60 хувь, 70 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж, 20 мянган төгрөгийг олгодог байсан. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн байдаг. Харин өнөөдөр нөхцөл байдал сайжирсан. Тиймээс хүүхдийн мөнгөө 100 мянган төгрөг хэвээр үлдээж, зорилтот бүлгүүддээ буюу нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон.
Яагаад энэ арга зүй яагаад маргаан үүсгээд байна вэ гэвэл, төрд байгаа мэдээллийг аваад өрхийн амжиргааны түвшинг үнэлж байгаад л маргаан үүсч байгаа юм. Гэтэл Монгол Улс анх удаа төрийн мэдээллийг нэгтгэж, өрхөө үнэлж байгаа.
Үүнд, төрд байгаа мэдээлэл зөрүүтэй байж болно, тухайн иргэн хаягаа шилжүүлээгүй байж болно, машинаа зарсан хэдий ч нэр шилжүүлээгүй гэх зэргээс үүдэн ийм асуудал үүсч байна. Тиймээс иргэн, төр хоёр нийлээд мэдээллээ засварлаад, хүсэлт гаргасан сараас эхлээд хүүхдийн мөнгийг олгоно гэдэг зохицуулалт хийж байна.
"Монгол Улсад 0-18 насны 568 мянган өрх бий. Эдгээр өрхөөс 78 мянган өрхийн 113 мянган хүүхэд 9 хувьд багтаж хасагдахаар байна" гэсэн мэдээллийг И-Монголиа, И-Халамжид өгсөн явж байгаа. Жил 118 мянган төгрөг олгохоор төсөв батлагдсан" гэлээ.