Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатар: Миний үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд маш бүдүүлгээр халдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд


Сонгуулийн ерөнхий хороо эдийн засагч Л.Наранбаатарын сонгох, сонгогдох эрхэд халджээ.

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт “Сахигтун Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшигч, эдийн засагч Л. Наранбаатарыг Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгээгүй байна. Түүнийг хоёр газраас нэр дэвшсэн гэх шалтгаанаар нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзжээ.

Л.Наранбаатар: Миний үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд маш бүдүүлгээр халдлаа. Ямар ч үндэслэлгүйгээр миний нэрийг хоёр газраас нэр дэвшлээ хэмээн хаслаа. Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч гэж нэр дэвшээд сонгуулийн ерөнхий хорооноос баталгаа авсан хүнийг хэлдэг.

Надад “Зөв хүн электорат” эвсэлээс Дархан- Уул аймагт нэр дэвших хүсэлт ирсэн. Би албан ёсоор уг саналаас татгалзаж байна гэдгээ мэдэгдсэн.

Хэрвээ би Зөв элекотратаас нэр дэвшсэн бол намайг 19-р тойргоос  нэр дэвшүүлж өгөхийг хүсч байна гэсэн хүсэлт гаргасан байх ёстой. Бүрдүүлэх материалуудыг нь өгсөн байх ёстой. Гэтэл 9надад бүрдүүлж өгсөн нэг ч бичиг баримт байхгүй. Ийм байхад миний сонгох сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсан. Тиймээс сонгуулийн ерөнхий хороог шүүхэд өгч байгаагаа мэдэгдэж байна.

Талийгаач дөрвөн хүүхдийн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ
Талийгаач дөрвөн хүүхдийн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.