Өнгөрсөн сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно барилгын хажуугийн усанд халианд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэдсэн үйл явдал болсон. Амь алдсан хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан бөгөөд дүүгээ живж байхыг хараад аврахаар ороод ийнхүү харамсалтайгаар нас барсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн билээ.
Тэгвэл холбогдох албаныхан хэргийн газраас 101 кадр гэрэл зураг авч, хөөсөнцрийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажил явуулж байна.
Талийгаач хүүхдүүдийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тэдний шөрмөс татсаны улмаас хөдөлгөөн хийх боломжгүй болж, улмаар живж нас барсан гэдэг урьдчилсан дүгнэлт гарсан байна.