Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Hu” хамтлаг “This is Mongol” дууныхаа шинэ хувилбарыг цацжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 58 секунд

"The Hu" хамтлаг "This is Mongol (Warrior Souls)" дууныхаа шинэ хувилбарыг цацжээ. Шинэ хувилбарт дуучин Уильям ДуВаллтай хамтарсан байна. ДуВалл нь Америкийн хард рок урсгалаар дуулдаг "Alice In Chains" хамтлагийн гишүүн юм. Клипний найруулагчаар Майкл Ломбарди ажилласан бөгөөд "The Retaliators" киноны хэсгийг ашиглажээ. "Хү" хамтлаг ирэх зургаадугаар сараас Европын аялан тоглолтоо эхлүүлнэ. "Пинкпоп-2023" хөгжмийн наадмын тайзан дээр "RHCP", "OneRepublic", "P!nk", "Robbie Williams", "Machine Gun Kelly" зэрэг уран бүтээлчтэй хамт гарна.

"Хү" хамтлаг өнгөрсөн жил НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/-гийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр сонгогдож байсан юм.

Хамтлагийн шинэ клипийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

ШҮҮХ: Анхан шатны шүүх Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангаж, “Эрэл“ ХХК-иас 171 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ
ШҮҮХ: Анхан шатны шүүх Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангаж, “Эрэл“ ХХК-иас 171 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.