Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Анхан шатны шүүх Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангаж, “Эрэл“ ХХК-иас 171 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Хөгжлийн банктай холбоотой хэрэгт 80 гаруй хүнийг яллагдагчаар татаж, улмаар шүүхэд хэргүүдийг нь шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй “Эрэл” ХХК-д холбогдох шүүх хурал болж өндөрлөлөө.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон тус шүүх хурал өглөө 10 цагт эхэлсэн бөгөөд 22 цаг өнгөрөөж дууссан байна.

Ингээд анхан шатны шүүхээс “Эрэл” ХХК-ийг Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулж, зээлийн хүү төлбөртэй холбоотойгоор хууль зөрчсөн гэж үзэн Хөгжлийн банкны гаргасан нэхэмжлэхийг хангаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, уг хэрэгт холбогдуулан Хөгжлийн банк нь 202 тэрбум төгрөг “Эрэл” ХХК-иас нэхэмжилснээс 171 тэрбум төгрөгийг нь тус компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн хуралд прокурорын байгууллагыг төлөөлж ахлах прокурор Ш.Одонсүрэн, хяналтын прокурор н.Гэрэлмаа нар оролцжээ.

ЗГ: Малын боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг 2025 он хүртэл экспортод гаргана
ЗГ: Малын боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг 2025 он хүртэл экспортод гаргана
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.