Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Hu” хамтлаг “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг цацжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

"The Hu” хамтлаг саяхан гаргасан “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг цацжээ. Мөн ирэх зургаадугаар сарын 30-наас худалдаанд гарах “Rumble Of Thunder: Deluxe” цомогт үндсэн цомгийн дуунуудаас гадна нэмэлт долоон дуу багтах бөгөөд тэдгээрийн дөрөв нь акустик найруулга, гурав нь дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран шинээр бичүүлсэн уран бүтээлүүд аж.

Тэд Америкийн алдарт “Alice In Chains” рок хамтлагийн дуучин Уильям Дювальтай хамтран “This Is Mongol” мөн “System of a Down” хамтлагийн дуучин Серж Танкян, “Bad Wolves” хамтлагийн дуучин DL нартай хамтран “Black Thunder” дуугаа цацаад байгаа юм.

Дэлхийн Оюуны Спортын Холбооноос зохион байгуулсан тэмцээнээс манай тамирчид 12 медаль хүртлээ
Дэлхийн Оюуны Спортын Холбооноос зохион байгуулсан тэмцээнээс манай тамирчид 12 медаль хүртлээ
 
Б.Энхбаяр: Туулын хурдны замд өнгөрсөн жил 500 тэрбум төгрөг шийдсэн. Энэ онд 800 тэрбум төгрөг төсөвлөснөөс мөнгө гараагүй
Б.Энхбаяр: Туулын хурдны замд өнгөрсөн жил 500 тэрбум төгрөг шийдсэн. Энэ онд 800 тэрбум төгрөг төсөвлөснөөс мөнгө гараагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.