Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүгд Найрамдах Узбекстан улс нийт 700 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автобусыг нийтийн тээвэрт бэлэглэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 52 секунд

МҮХАҮТ-ын санаачилгаар Улаанбаатар хотын нийтийн тээвэрт бэлэглэсэн Бүгд Найрамдах Узбекстан улсын “САМАВТО” компанийн “SAZ LE60” маркийн, Монгол Улсын байгаль цаг уур, хэрэглээний нөхцөлд тусгайлан тохируулан үйлдвэрлэсэн автобусыг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар дараах зүйлийг хэллээ.

Тэрбээр, "Бүгд Найрамдах Узбекстан улсаас энэхүү хоёр автобусыг бэлэглэх бус цаашид Монгол орны нөхцөл байдалд тохирсон, үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой бол туршилтын хугацаа дууссаны дараа "Самавто" компани автобусаа илүү сайжруулан, үйлдвэрлэж Монгол Улсын зах зээлд гаргах бололцоо байгаа гэж харж байна.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн хүрэлцээ хангамж муу байна. Хамгийн сүүлд 200 гаруй автобус нэмэгдсэн ч энэ нь автобусны тоо нэмэгдэж байгаа асуудал бус харин ашиглалтаас гарах болсон автобусуудынхаа оронд үйлчилгээнд явж байгаа юм" гэлээ.

Энэхүү хоёр автобус нийлээд 700 сая төгрөгийн үнэтэй бөгөөд нэг авутобус нь 350 сая төгрөгийн үнэтэй. Нэг удаад 56 зорчигч тээвэрлэх боломжтой юм.

Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хоёр улсын хамтын ажиллагааны талаар дараах байр суурийг илэрхийллээ. Тодруулбал,

"Евро стандартанд нийцсэн, үүгээр баталгаажсан автобусаар үйлчлүүлнэ гэдэг чухал. Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод байгаа автозамын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн салбарын шинэчлэл хамгийн их яригдаж байна. Энэ цаг үед "СамАвто" компани өөрийн автобусаа танилцуулж байна. Энэхүү үйл явдал нь нийтийн тээврийн шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулна гэж харж байна. Иргэдийн 90 гаруй хувь нь нийтийн тээвэрт сэтгэл ханамжгүй байна гэсэн судалгаа гарсан. Үүнийг өөрчлөхийн төлөө төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа зорих учиртай. 2022 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Узбекистан Улсын “СамАвто” компанийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр тус компанийн үйл ажиллагааг Монголд таниулах, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өөрсдийн үйлдвэрлэлийн SAZ LE60 маркийн автобусыг танилцуулан явуулах талаар тохиролцсон. Ийнхүү харилцан тохиролцсоны үр дүнд Монголын цаг уурын нөхцөл байдалд тусгайлан зориулж SAZ LE60 маркийн хоёр автобусыг үйлдвэрлэн Нийслэлд хүлээлгэн өгч байна. Энэ бол дорвитой тусламж, бодит хамтын ажиллагаа. Том боломж нэг талаар олгож байна" гэв.

Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улсын "СамАвто" компанийн Орлогч Захирал Ярашев Илхомжон Турканбоевич “Манай “СамАвто” компани нь сүүлийн 23 жилийн хугацаанд борлуулалтын зориулалттай техник буюу ачааны автомашин, автобус, пикаб машиныг Японы ISUZU корпорацийн үйлдвэрлэж эхэлсэн. Та бүхэнд танилцуулж байгаа SAZ LE60 маркийн автобус нь бидний олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэн бий болсон бүтээгдэхүүн. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ нь том алхам болно гэж найдаж байна” хэмээлээ.

Шууд дамжуулалтыг үзэх:

Ерөнхий сайд БНСУ-д хийх айлчлалаараа визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар тохиролцоонд хүрэхийг ЗОРЬЖ АЖИЛЛАНА
Ерөнхий сайд БНСУ-д хийх айлчлалаараа визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар тохиролцоонд хүрэхийг ЗОРЬЖ АЖИЛЛАНА
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.