Пауэрлифтингийн “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт Дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээд өнөөдөр Нийслэлийн ИТХ-аас /2019.12.17/ "Нийслэлийн хүндэт иргэн" тэмдэг гардуулав.
НИТХ-аас 2014 оноос хойш олгогдоогүй тус шагналыг 5 жилийн дараа гавьяат тамирчин Э.Содномтилжээ хүртэж байгааг онцолж байв. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын төдийгүй дэлхийн пауэрлифтингийн рекордыг эзэмшигч гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн амжилтыг Гиннесийн номд бүртгээд байгаа юм.
“Нийслэл хотын хүндэт иргэн” тэмдгээр 2014 оныг хүртэлх хугацаанд нийтдээ 18 хүнийг шагнасан байдаг. Гавьяат тамирчин Э.Содномдпилжээ нь уг тэмдгээр шагнуулсан 19 дэх иргэн болж байна. Тэрбээр “Гаргасан амжилтыг минь өндрөөр үнэлж өндөр дээд, нэр хүндтэй шагналаар шагнасанд талархаж байна. “Нийслэл хотын хүндэт иргэн” гэх нэр хүндтэй шагналынхаа нэрийг өндөрт өргөж, хотынхоо үлгэр жишээ иргэн нь байх болно” гэсэн юм.
Тэрбээр 2009 оноос хойш пауэрлифтингийн спортоор тууштай хичээллэж, 2010 оноос олон улсын тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж эхэлсэн бөгөөд “Рио-2016” паралимпын анхны эрхийг авч байсан шилдэг тамирчин юм.