Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Нарантуяа: Л.Гантөмөр дарга АН-ын ирээдүйн хувь заяаны төлөө тууштай манлайлна гэдэгт эргэлзэхгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Өнөөдөр УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын даргаар УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор тус намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын гишүүн З.Нарантуяа "ҮБХ-ны хурал, Ардчилсан намын нийт гишүүдийн их хурал хууль ёсны дагуу болсон гэдгийг УДШ хүлээн зөвшөөрч, бүртгэж авсан. АН цаашид УИХ дахь бүлэгтэй хамтран өнөөдрийн төрийн хямралыг арилгахын төлөө, төрд нүүрлэсэн хулгайг үгүй хийх боломж сөрөг хүчний хувьд бүрдлээ. Цаашид бид хамтаар нэг намын дарангуйллаас гаргахын төлөө ажиллах болно. Л.Гантөмөр дарга маань энэ намын ирээдүйн хувь заяаны төлөө тууштай манлайлна гэдэгт эргэлзэхгүй байна. Цуг дэвшсэн бид бүхэн багт нь ороод 2024 оны сонгуульд ялуулахын төлөө зүтгэх болно" гэв.

Ч.Өнөрбаяр: Тарж бутарсан гишүүддээ НЭЭЛТТЭЙ байх болно
Ч.Өнөрбаяр: Тарж бутарсан гишүүддээ НЭЭЛТТЭЙ байх болно
 
Өнөөдөр “Монгол бөхөнгийн өдөр“ тохиож байна
Өнөөдөр “Монгол бөхөнгийн өдөр“ тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.