Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лейла: Газар хөдлөлтөөс хойш дээрэм тонуултай байгаа гэнэ. Үнэт зүйлсээ хулгайд алдагдах вий гэж санаа зовж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 21 секунд

Турк болон Сирийн хойд хэсэгт газар хөдөлсний улмаас нас барсан хүний тоо 16,000 давжээ. Ингээд тус газар хөдлөлтөөс амьд гарсан Лейла Куртдерелигийн ярилцлага BBC-д нийтлэгджээ. Тэрбээр "Эхлээд би гаслах чимээ сонсоод юу болохыг нь олж чадаагүй. Гэтэл гэнэт би хоёр метрийн өндөрт үсрэх шиг болсон. Тэгээд гэнэт хананууд нурж, бидний дээр унасан. Хаалга гацсан тул бид онгойлгож чадаагүй. Би гэртээ аалз шиг мөлхөх хэрэгтэй болсон. Гарах аргаа олохын тулд 45 минут зарцуулсан” гэжээ.

Түүний хуучин орон сууцны байшин хэвээр байгаа ч маш их эвдэрсэн тул Лейлаг дотогш оруулахыг хориглосон байна.

Тэрбээр энэ тухай нулимс дуслуулан "Гэр орон, бүх эд хөрөнгөө алдлаа. Би охинтойгоо үлдсэн. Газар хөдлөлтөөс хойш дээрэм тонуултай байгаа гэнэ. Үнэт зүйлсээ хулгайд алдагдах вий гэж санаа зовж байна" гэсэн байна.

Тус байрны оршин суугчид гудамжинд буюу хүйтэн шөнө гадаа гал асааж хонож байгаа аж.

И.Мөнхжаргал:  УДШ Лу.Гантөмөрийг АН-ын даргад бүртгэх юм бол Монгол Улсад шүүх эрх мэдлийн байгууллага байхгүй болсон гэсэн үг
И.Мөнхжаргал: УДШ Лу.Гантөмөрийг АН-ын даргад бүртгэх юм бол Монгол Улсад шүүх эрх мэдлийн байгууллага байхгүй болсон гэсэн үг
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.