Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: ХБ-ны санхүүжилтээс С.Эрдэнийн хувьцаа эзэмшиж байсан “Молор констракшн“ ХХК руу 530 сая төгрөг шилжүүлжээ

Огноо
Унших
1 минут 35 секунд

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд эхэллээ.

Яг одоо Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, төсвийн хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжсэн газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах барих төслийн танилцуулгыг шинжээч хийлээ. Нийт 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосноос 2 орчим тэрбум төгрөгийн зөрчилтэй гүйлгээ байна гэж гарсан байна. Тухайлбал, иргэн С.Намсрайжавт 500 сая төгрөг, "Хайрхан капитал" ББСБ руу зээл, зээлийн хүүгийн төлбөрт 110 сая төгрөг мөн "Молор констракшн" ХХК-ийн 530 сая төгрөг болон бусад зээл хаах гүйлгээнүүдийг хийжээ. "Молор констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр АН-ын дарга С.Эрдэнэ байсан бөгөөд түүнийг өнөөдрийн сонсголд эл асуудалтай холбогдуулан гэрчээр дуудаад буй юм.

Сүүний үнэ өмнөх сараас 11.9 хувиар өсжээ
Сүүний үнэ өмнөх сараас 11.9 хувиар өсжээ
 
УИХ-ын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдыг гэр бүлийн хамт “Битүү шөл“ хийхийг уриалж, Боловсролын яаманд албан бичиг хүргүүлжээ
УИХ-ын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдыг гэр бүлийн хамт “Битүү шөл“ хийхийг уриалж, Боловсролын яаманд албан бичиг хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.