Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын даргыг бүртгэх эсэхийг шийдэх УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан МАРГААШ болж магадгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сард Ардчилсан нам хоёр талд намын даргаа сонгох хуралдаанаа хийж, нэг талаас УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг батламжилж, С.Эрдэнийн гэх талаас УИХ-ын гишүүн Д.Ганбатыг батламжлан УДШ-д бүртгүүлэх хүсэлтийг зэрэг шахуу гаргасан байдаг. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан маргааш товлогдон ардчилсан намын даргыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх бололтой.

Сөрөг хүчний чадамжгүй болтлоо нэр хүнд нь унасан Ардчилсан намын даргын асуудал УДШ-ийн босго давж чадалгүй бүдэрч ирсэн.

Эргэн сануулбал, 2021 оны 4 сард Ардчилсан намаас О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хүргүүлсэн ч УДШ хэлэлцэн Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдэхийг сануулж, татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх дээр Ардчилсан нам нэгдмэл зорилготойгоор нэг даргыг бүртгүүлэх хүсэлтийг өнгөрсөн хугацаанд нэг ч удаа ирүүлж байгаагүй.

Тиймээс энэ удаад ч Улсын Дээд шүүх Ардчилсан намын даргыг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж дээрх шаардлагыг дахин тавих өндөр магадлалтай аж.

Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ
Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.