Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар койн, крипто валюттай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ дараах зүйлийг хэллээ. Тэрбээр,
"Өнгөрсөн долоо хоногт "Нийт 468 хэрэг шалгагдаж байгаагаас дөрөв нь виртуал хөрөнгөтэй холбоотой буюу иргэдээс хөрөнгө татан төвлөрүүлсэн хэрэг байна" гэдэг мэдээллийг өгч байсан бол энэ тоо өнөөдөр долоо болж нэмэгдсэн байна.
Ингээд нийт шалгагдсан 471 хэргийн 86 нь гадаадын крипто валюттай холбоотой хэрэг, 385 буюу 82 хувь нь дотоодын койн, токентой холбоотой хэрэг байгаа юм.
Цагдаагийн байгууллагын зүгээс нийт койн гаргасан 64 этгээдийг судалж, шалгаж байна. Мөн иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалт хийж байна" хэмээв.