Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Крипто Үндэстэн” ХК-ийн ханш хамгийн савлагаатай байлаа

Огноо
Унших
1 минут 31 секунд

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн савлалттай хувьцааны ханшаар “Крипто Үндэстэн” ХК байлаа. Тус компанийн ханш даваа гарагт +12.57 хувь байсан бол өчигдөр -13.69 хувь болтлоо буурсан. Энэ зөрүү 26.26 байна. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааны мэдээг танилцуулъя.

2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 1,987,041,318 төгрөгийн үнийн дүн бүхий 1,225,935 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Бодь Даатгал” ХК (BODI +6.80%), “Силикат” ХК (SIL +5.56%) болон “Мон Бийф” ХК (MBF +5.18%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Жуулчин дюти фрий” ХК (SUL -10.07%) “Багануур” ХК (BAN -9.87%) болон “Булигаар” ХК (MBG -8.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,379 ширхэг нэгж эрхийг 7,025,577 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр арилжааллаа.

TOP-20 индекс 0.04 буурч, 38,047.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,913,885,324,447 төгрөг боллоо.

ЦЕГ: 16 настай хүүхэд тээврийн хэрэгсэл хулгайлсан хэргийг илрүүллээ
ЦЕГ: 16 настай хүүхэд тээврийн хэрэгсэл хулгайлсан хэргийг илрүүллээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.