Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Төөрөгдөж яваа гишүүдээ цэгцэлж, нэгдэж ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 8 секунд

Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшсэн болон саналаа өгсөн гишүүддээ талархал илэрхийлье. Ардчилсан намын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Манай нам дараа дараагийнхаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох бэлтгэлээ хангах нэн шаардлагатай байна. 2023 онд болох маш чухал улс төрийн үйл явцууд биднийг хүлээж байна. Юу юунаас илүү эдийн засгаа хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэх шаардлагатай. Үндэсний хэмжээний хоёр том намын нэг болох АН нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, сөрөг хүчний байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байгаа юм. Намайг намын дарга болгохоор сонгосон намынхаа гишүүдэд баярлалаа. Намынхаа шилжилтийн үеийг туулж, хувийн өмчийг, баялаг бүтээгч болох дундаж давхаргыг бүтээх ажилдаа шамдан орно.

Саналын эрхтэй 153 мянган гишүүн санал хураалтад оролцлоо. Үүнээс надад саналаа өгсөн 79 мянган гишүүндээ талархал илэрхийлье. Шаардлагатай нөхцөл байдал намайг сонгож байна.

УИХ-д хоёр болон түүнээс дээш сонгогдсон АН-ын цөөн гишүүдийн нэг нь би. Намайг сайн ажиллаарай гэдэг үндэслэлээр саналаа өгсөн болов уу гэж бодож байна. Бид зөв сайн зорилготой байж болно. Үүндээ хуулийн дагуу хүрэх ёстой. Буруу замаар хүрч болохгүй. Ардчилсан намын зарчим энэ биш. Үүний нэг илэрхийлэл нь Ардчилсан намын сунгаа хууль ёсны боллоо. Гадна, дотно байгаа төөрөгдөж байгаа гишүүдээ цэгцэлж, нэгдэж ажиллана. Юу юунаас илүү дутагдаад байгаа сөрөг хүчний бодлогыг хэрэгжүүлнэ. Эв нэгдлийг сахиж ажиллахыг уриалж байна" гэлээ.

ТОДРУУЛГА: Баянхошуу-Яармаг чиглэлийн хуучин автобусны мотор хэт халснаас болж шатжээ
ТОДРУУЛГА: Баянхошуу-Яармаг чиглэлийн хуучин автобусны мотор хэт халснаас болж шатжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.