Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭМГ: Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчин нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 16 секунд

Томуу, томуу төст өвчний зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн  зөвлөгөө өгөх утас”-ыг нээсэн.

 

Мөн “Хүүхдийн кабинет”-уудыг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байгаа ба бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, хүндрэл ихэсэж байгаатай холбогдуулан НЭМГ–ын даргын 2019 оны А/490 дүгээр тушаалын дагуу 2019 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл өрх,

  • Тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдөр 17:30-19:00, Ням гарагт 10:00-16:00 цагийн хооронд,
  • Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ыг ажлын өдөр 16:00-22:00, Бямба гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллуулж байгааг мэдээллэсэн.

НЭМГ–аас баталсан хуваарийн дагуу удирдлагын баг дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед хүүхдийн орны тоог 1,001-р нэмэгдүүлнэ
 

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудын орны зохицуулалтын төлөвлөгөөг шинэчлэн гаргажээ.

2019-2020 онд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хүүхдийн 1,033 орыг ашиглах бөгөөд томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед 1,001 ороор нэмэгдүүлэх төлөвлөлтийг хийсэн байна.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ”Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зарим зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/486 дугаар тушаалын дагуу дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орны ачаалалыг зохицуулан ажиллаж байна. Тухайлбал,

  • 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8, 13, 14, 16, 23 дугаар хорооны 0-16 насны  хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт,
  • Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн насанд хүрэгчдийн Дотор /1-12 хороо/, Мэдрэл /бүх хороо/-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт 100 орыг “Ачтан” эмнэлэгт,
  • Сонгинохайрхан дүүргийн 1,3,13,14,15,19,27,31 дүгээр хороодын насанд хүрэгчдийн дотрын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг “Мөнгөн гүүр” эмнэлэгт,
  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх 90 орыг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд,
  • 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 0-16 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа хүүхдийн эмнэлэгт шилжүүлэх ажлыг тус тус зохион байгуулсан.
  • Түүнчлэн 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 30 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байна.

Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын ажлыг 2019 оны 10-11 дүгээр сард зохион байгуулж эрсдэлт бүлгийн 13,619 хүн, цэцэрлэг болон асрамжийн төвийн 72,199 хүүхэд, гэртээ байдаг буюу эрсдэлт бүлгийн 7,452 хүүхэд зэрэг нийт 79,651 хүүхэд, эрүүл мэндийн 5,750 ажилтан, сайн дурын дархлаажуулалтад 989 хүн буюу нийт 104,140 хүнийг хамруулаад байна. Мөн 0-3 хүртэлх насны 13,765 хүүхдийг 2 тунгаар дархлаажуулжээ.

“Эрдэнэс таван толгой”-н туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд хоолны хордлогот халдвараар өвджээ
“Эрдэнэс таван толгой”-н туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд хоолны хордлогот халдвараар өвджээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.