УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавихаар болсон. Тодруулбал, УИХ-ын чуулганаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, баталсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан уг хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих ёстой гэсэн шаардлагыг олон нийтийн зүгээс өрнүүлсэн.
Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар болсон. Энэ талаараа өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.