Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан асуудлаар мэдээлэл хийнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.

Төрийн ордны 2 давхарт

12:00 цагт Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох талаар мэдээлнэ.

МҮХАҮТ-д

09:00 цагт "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт эхэлнэ.

Үндэсний номын санд

15:00 цагт ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнд гүйцэтгэсэн БНМАУ:Социализм ба Бурханы шашин” сэдэвт суурь судалгааны төслийн ажлын үр дүнд хэвлэсэн “БНМАУ:Социализм ба буддизм (1944-1992), “БНМАУ: Социализм ба Бурхны шашин (аман түүх) бүтээлийн нээлт, шүүмж хэлэлцүүлэг болно.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд

14:30 цагт ”Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал болно.

Төрийн ордонд

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ.

Эрчим хүчний оргил ачаалал 19.00 цагт 1369 МВт хүрчээ
Эрчим хүчний оргил ачаалал 19.00 цагт 1369 МВт хүрчээ
 
Автомашин шатаж 62 настай эрэгтэй амиа алджээ
Автомашин шатаж 62 настай эрэгтэй амиа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.