Үндсэн хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "1992 оны Үндсэн хуулийг нам төвтэй харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжье хэмээн томъёолсон байдаг. 32 жил яваад үзлээ. Үндсэн хуульд бичсэн зохицуулалтаас болоод хяналтаас гадна төр өөрөө хяналтаас гарсан. Хяналтаас гарсан засгаас бол ард түмэн бухимдаж байна. Хүн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэх "захиалга" гарч байна. 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь ард түмэнд ашигтай гарц.
Үндсэн хуулийн асуудлыг бид ярьчихсан юм биш. 20 гаруй нам Үндсэн хуульд шинэчлэл хийе гэж тунхаг бичигт гарын үсэг зурсан. Нийгмийн захиалга байгаа учраас шинэ Үндсэн хуулийг боловсруулсан юм. Ерөнхий сайд шинэ цаг үеийг эхлүүлэх гэж байна.
Би шоронд байхдаа, хууль шүүхийн байгууллагын хуйвалдааны эсрэг тэмцэж явахдаа, намайг алах гэж байхад амьд үлдвэл ард түмэндээ шинэ Үндсэн хуулийг санаа нийлсэн хүмүүстэй хийх юм сан гэж бодсон. Тэр итгэл, хүсэл намайг амьд үлдээсэн. Тиймээс би Ерөнхий сайдад баярлаж байгаа" гэв.