Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Сүхбаатарт вакцин андуурч хийгдсэн иргэдэд галзуугийн эрсдэл бага, хазсан нохойнуудаас галзуугийн вирус тодорхойлогдоогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Сүхбаатар аймагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-26-нд нохойд хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан 8-56 насны 9 иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг хийсэн ноцтой асуудал гарсан. Вакцин андуурч хийгдсэн иргэдээс ес нь ХӨСҮТ-д хүргэгдэн ирж, эмчилгээнд хамрагдаж буй. Тэгвэл тухайн иргэдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Сүхбаатар аймагт тарилга андуурч хийгдсэн есөн иргэн ХӨСҮТ-д ирсэн. Эдгээр иргэдтэй ажиллах эмнэлзүйн өргөтгөсөн зөвлөх баг ажиллаж байна. Зөвлөх баг өнгөрсөн амралтын өдрүүдэд есөн үйлчлүүлэгчийн онош, эмнэлзүй, эмчилгээ үйлчилгээ чиглэлд ажилласан. Одоогийн байдлаар есөн иргэний биеийн байдал хэвийн байгаа. Хэсэг газрын урвал буюу хүйтэн буглаа үүссэн. Энэ урвалууд нь ирсэнээс хойш сайжирч байгаа. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдэд хэсэг газрын хариу урвалууд тод байна. Хүндэрсэн нөхцөл байдал байхгүй. Хавсарсан эмгэгүүд рүү чиглэсэн үйлчилгээг хийж байна.

Нохойнд хазуулж, андуурч вакцин хийгдсэн иргэдэд галзуугийн эрсдэл бага. Учир нь нохойнуудад шинжилгээнд хамруулахад, галзуугийн вирус тодорхойлогдоогүй" гэлээ.

Ц.Билэгтсайхан: Замын-Үүдийн хилийн боомт нээгдсэнээс хойш нийт 365 хүнээс Ковидын шинжилгээ авахад эерэг тохиолдол илрээгүй
Ц.Билэгтсайхан: Замын-Үүдийн хилийн боомт нээгдсэнээс хойш нийт 365 хүнээс Ковидын шинжилгээ авахад эерэг тохиолдол илрээгүй
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.