2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн “Монгол Улсын Дг.Замын-Үүд сум-БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна.
Тодруулбал, 8:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдлөхөөр болжээ.
Иргэд Эрээн рүү зорчихдоо
-Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
/ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна. Билетийг eticket.transdep.mn болон билетийн кассуудаар худалдан авах боломжтой юм байна.