БНХАУ энэ сарын 8-нд буюу өчигдөр хилээ нээсэн. Улмаар Замын-Үүд автозамын хилийн боомт нь өчигдрөөс эхлэн хэвийн горимд шилжин ажиллаж байна.
Тус боомтоор Монгол Улсын 222 иргэн, БНХАУ-ын 148 иргэн гарсан бол Монгол Улсын 58 иргэн, БНХАУ-ын 85 иргэн орж ирснийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлжээ.