Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны цахилгаан станцын уурын зуухны нүүрс буулгах хэсэгт вагоноос нүүрс буулгаж байгаад нэг ажилтан нүүрсэнд дарагдсан дуудлага өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:25 цагт тус газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид ирсэн.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дулааны станцын нүүрс буулгах хэсэгт ажиллаж байсан ажилтан Б нь вагон замын доод хэсэгт байрлах нунтаг нүүрсний бункер рүү хөл алдаж унан нүүрсэнд дарагдсан байдалтай байжээ.
Алба хаагчид шуурхай ажиллаж, ажилтан Б-г нүүрсэн доороос эсэн мэнд гарган, сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.