Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан орчимд өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр есөн настай эрэгтэй хүүхэд уулын бэлд чаргаар гулгаж байгаад хашааны шон мөргөж амиа алджээ. Тодруулбал, талийгаач хүү эмнэлэгт хүргэгдэж ирэх замдаа нас барсан байна. Цагдаагийн байгууллагад эмнэлгийн байгууллагаас "Нас барсан байдалтай хүүхэд хүргэгдэж ирсэн" гэх мэдээлэл бүртгэгджээ.
Сүүлийн өдрүүдэд ГССҮТ-өөр цана, чаргаас унаж бэртсэн хүүхдүүд ихээр ирж байгаа талаар мэдээлсэн. Ингэхдээ тус төвөөр өнгөрсөн онд л гэхэд цана чаргаас унаж бэртсэн 1180 хүүхэд үйлчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд эцэг, эхчүүд та бүхнийг агаар салхинд гарахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлаа хангаж гулгахыг мэргэжлийн байгуулагуудаас анхааруулж буй юм.