Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОХИРОГЧ ОХИНЫ ӨМГӨӨЛӨГЧ: Хохирогч О өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон, биеийн байдал нь хэвийн байгаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

No description available.Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 10-ны өдөр хүртэл хойшиллоо. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн шүүх хурал өнөөдөр /2023.01.24/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 11:00 цагаас хаалттай болохоор товлогдсон байсан юм.

Шүүх хуралдааны дараагаар осолд өртсөн хоёр охины нэг болох хохирогч О-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг "Шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурал хойшилсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгч болон улсын яллагч оролцсон. Прокурор солигдож орж ирсэн. Шүүгдэгч өөрөө ирсэн. Хуульчийнхаа хувьд, хохирогч бол насанд хүрээгүй хүүхэд. Энэ утгаараа амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байна. Хичээлээ тараад явж байсан хүүхэд шүү дээ. Хохирогч охины биеийн байдал хэвийн байгаа" гэлээ.

Ж.Эрхэмбаатар: Олон нийтийн нэгжид инфлүүсэр, иргэдийн төлөөллөөс багтаж, ямар пост, ямар контент устгуулж байгаад хяналт тавих боломжтой
Ж.Эрхэмбаатар: Олон нийтийн нэгжид инфлүүсэр, иргэдийн төлөөллөөс багтаж, ямар пост, ямар контент устгуулж байгаад хяналт тавих боломжтой
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.