Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай“ хуулийг гурав хоногт батлуулахаас өөр арга надад байгаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

УИХ-ын чуулганаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, баталсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Эл хуульд хэвлэлийн мэдээллийн хэвлэн нийтлэх, олон нийтийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зарим ноцтой заалт байна хэмээн үзэж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьж, батлуулсан эл хуульд хориг тавиулахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлээд амжсан.Тэгвэл хуулийг дагасан шүүмжлэлтэй холбоотойгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Гурав хоногт баталлаа гэж иргэд шүүмжилж байна. Би үнэнээ хэлье. Надад өөр арга байгаагүй. Гурав хоногийн хугацаанд энэ хууль хэзээ ч батлагдахгүй байх байсан. Сошиал орчинд үг хэлэх, үзэл бодлоо хэлэх эрх чөлөө гэх малгай дор мэдээлэл түгээгээд байгаа троллчдыг дийлэхгүй байна. Бөөн хардлага сэрдлэгийн дунд энэ хууль дахиад л батлагдахгүй. Аль ч улс төрчид үүнийг зориг гаргаад оруулж ирж чадаагүй байсан зүйлийг ард түмний дэмжлэгтэйгээр оруулж ирээд батална гэх зоригоор оруулж ирсэн" гэв.

ҮЙЛ ЯВДАЛ: “Элэг бүтэн амьдаръя“ элэгний В, Д вирусын өвчтэй хүмүүсийн үндэсний хэмжээний чуулга уулзалт болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Элэг бүтэн амьдаръя“ элэгний В, Д вирусын өвчтэй хүмүүсийн үндэсний хэмжээний чуулга уулзалт болно
 
Битүү явдал
Битүү явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.