Өнөө маргаашдаа говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -44...-49 градус, өдөртөө -31...-36 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.