B продакшны артист, NS хамтлагийн гишүүн Т.Энэрэлсайхан продакшны зүгээс уран бүтээлчидтэй байгуулдаг гэрээний талаар мэдээллийг олон нийтэд ил болгосон нь олон нийтийн дургүйцлийг дагуулаад буй. Тодруулбал, B продакшн аливаа үйл ажиллагаанд оролцсоноос орж ирсэн орлогын 90 хувийг авч, уран бүтээлч дуучдад 10 хувийг олгодог гэсэн юм. Иймд иргэдийн зүгээс хөдөлмөрийн мөлжлөгийн шинжтэй үйлдэл байна хэмээн дургүйцлээ илэрхийлж буй. Үүнтэй холбогдуулан продьюсер Б.Ангирмаа Киви хамтлагтай байгуулж байсан гэрээнийхээ талаар мэдээлэл тавьж, байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Монголын рок поп ертөнцөд жинхэнэ утгаар нь ө. х сонгодог гэж байгаа юм. Тус хамтлагт (КИВИ) гэрээгээ маш нягт хийсэн хүн би билээ. Дэлгэж хэлье. Дөнгөж байгуулагдаад 60/40 байлаа. 5 жилийн нүүр үзлээ. Тэнд 90/10 байсангүй. 5 жилийн дараа гэрээ сунгагдаад 50/50 болж гэрээ хийгдлээ. Тэнд 90/10 байсангүй. Гэрээ дууссан. Одоог хүртэл охидоос минь мөнгө ирдэг юм. Ийм сайхан хамтлаг байгуулжээ. Ухаантай охид .. би бас кк, мөлжлөг байж болохгүй. Юм үнэнч байх ийм чухал" гэлээ.