Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Изинис эйрвэйз“ ХХК ХБ-наас авсан зээлээс 6.3 тэрбум төгрөгөөр Б.Хурцын эхнэрийн “Сарнайх“ ХХК-ийн зээлийг хаасан

Огноо
Унших
1 минут 29 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Изинис эйрвэйз" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, эл компани нь агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулах замаар зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, экспорт, импортыг дэмжих төслийн санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2019 онд 22 тэрбум 915 сая төгрөгийн зээл авсан байдаг.

Тэгвэл эл компанийн 30 хувийн хувьцааг эзэмшиж буй Э.Золзаяа нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын бэр, харин 70 хувийн хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатны дүү юм. Ингэхдээ зээлийн зарцуулалтаар, "Изинис эйрвэйз" ХХК нь нийт зээлийн санхүүжилтээс 6.3 тэрбум төгрөгөөр Б.Хурцын эхнэрийн "Сарнайх" ХХК-ийн Богд банд дахь хоёр удаагийн зээлийг хаасан нь зориулалт бус гэж шинжээч дүгнэсэн. Ташрамд дурьдахад, Т.Эрдэнэ нь "Сарнайх" ХХК-ийн 34 хувийн хувьцааг эзэмшдэг аж.

Түүнчлэн Т.Эрдэнэ нь ХБ-ны эх үүсвэртэй зээлээс 1.7 тэрбум төгрөгийг дансаар гаргуулан авсан талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан байгаа юм.

Н.Мандуул: Энэ онд өнгөрсөн жилтэй дүйцэхүйц хэмжээний эргэн төлөлт бүрдүүлэхийг зорьж байна
Н.Мандуул: Энэ онд өнгөрсөн жилтэй дүйцэхүйц хэмжээний эргэн төлөлт бүрдүүлэхийг зорьж байна
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК монгол улсын 2023 оны топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.