Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

500 жилийн түүхтэй Жадамба судрыг хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид өнгөрөгч амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 14-нд 2018, 2019 оны 9-10 саруудад бусдын орон байранд нэвтэрч алт, мөнгөн эдлэл, бурхан, зургийн аппарат, хөөрөг, эртний эдлэл зэргийг хулгайлсан нэг бүлэг хоёр этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь илрүүллээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээс удаа дараа ял шийтгэл эдэлж байжээ. Гэмт хэрэгтэн Б нь 2009 онд орон нутгийн банкууд руу нэвтрэн орж сейф хулгайлсан хэргээр 10 жилийн ял эдэлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн мөн Ш, Б нар нь урьдчилсан мэдүүлэгтээ нийт хулгайн 40 үйлдлийг мэдүүлээд байгаа юм.

Дээрх хоёр этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэргийн газруудаас хулгайлсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дундговь аймаг Сайнцагаан суманд энэ оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр иргэн Б гэрт хулгай орж 500 гаруй жилийн настай “Есөн эрдэнийн Жадамба” гэх судар алдагдсан хэргийг энэ сарын 15-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран илрүүлсэн байна. Энэхүү хэргийг 1994 онд төрсөн Дундговь аймгийн харьяат И үйлдсэн болохыг тогтоож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгаж байна. Мөн уг судрыг ашиг олох зорилгоор худалдан авсан нийслэл хотод оршин суух хаягтай М, М нарыг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Өнгөрсөн онд Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн улсад 810 сая төгрөгийн хохирол учирчээ
Өнгөрсөн онд Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн улсад 810 сая төгрөгийн хохирол учирчээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.