Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн онд Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн улсад 810 сая төгрөгийн хохирол учирчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.12.16) Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов.

2018 онд гэхэд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн төрд 810 сая төгрөгийн хохирол учирчээ.

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн 11 сарын хугацаанд төрийн захиргааны 14 байгууллагад хяналт шалгалт хийжээ. Дээрх байгууллагуудад нийтлэгээр төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг томилсон, төрийн жинхэнэ албан тушаалд гэрээгээр ажиллуулах, Засгийн газрын тогтоолоор батлагдсан орон тооны хязгаарыг хэтрүүлэх, төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэх, сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хууль журмыг зөрчиж ногдуулах, төрийн албан хаагчдад хуульд заагаагүй нэмэгдэл олгох зэрэг зөрчил илэрчээ.

Мөн шүүхээс ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан багагүй албан хаагчид байгаа аж. Төрд учруулсан хохирол их хэмжээтэй байгаад анхаарах шаардлагатай байгааг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун танилцуулгадаа онцолсон юм. Тухайлбал, зөвхөн 2018 онд гэхэд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн төрд 810 сая төгрөгийн хохирол учирчээ.

Иймд цаашид төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг хуульчлах, зарим хуульд байгаа зөрчлүүдийг арилгах, төрийн албаны холбоотой маргааны хугацааг наашлуулах, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг мөн хэлж байсан юм.

Ташрамд төрийн албаны шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрөгч 11 дүгээр сард анхны төрийн албаны сонгон шалгаруулалтыг явуулсан. Цахимаар бүртгэл явуулж, нийт 8,894 хүн бүртгүүлсэн бөгөөд эхний шатны шалгаруулалтад 1,588 хүн, хоёр дахь шатны шалгаруулалтад 1,443 хүн тэнцсэн. Үүнээс эцсийн шатны шалгаруулалтаар 1,116 хүн тэнцэж төрийн албаны нөөцөд багтсан байна.

Аутимзийн эмгэгийг засах эмчилгээний шинэ хэлбэрийг  эрт илрүүлж, эмчлэхэд анхаарна
Аутимзийн эмгэгийг засах эмчилгээний шинэ хэлбэрийг эрт илрүүлж, эмчлэхэд анхаарна
 
Д.Энхтүвшин: Төсвийн зардалтай холбоотойгоор тодорхой үр дүн гарч байна. Гэхдээ бидний санасан хэмжээнд хүрсэнгүй
Д.Энхтүвшин: Төсвийн зардалтай холбоотойгоор тодорхой үр дүн гарч байна. Гэхдээ бидний санасан хэмжээнд хүрсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.