АН-ын даргыг сонгох ҮБХ-ны хурал өнөөдөр хуралдаж, нийт гишүүдийн саналаар Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр дэмжигдэж ялалт байгуулсан билээ. Үүний дараагаар шинэ намын даргаа батламжилах Их хурал хуралдлаа. Ийнхүү намын даргыг ёсчлон батлах тухай тогтоолыг намын "Эв нэгдлийг хангах" ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нийт гишүүдэд уншиж танилцуулж, санал хурааснаар Ардчилсан намын шинэ даргаар Лу.Гантөмөрийг албан ёсоор батламжиллаа. Ийнхүү Л.Гантөмөрийг хуульд заасан үндэслэлийн дагуу УДШ болон бусад холбогдох байгууллагад бүртгүүлэхийг Ч.Өнөрбаяр, О.Цогтгэрэл нарын хүмүүст даалгалаа.
АН-ЫН ИХ ХУРАЛ: Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.