Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хүүгийн компани мөнгө угаасан байж болзошгүй“ гэв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 29 секунд

No description available.Хөгжлийн банкны сонсгол Төрийн ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Шанх Майнинг" ХХК-ийн хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, эл компани нь тээвэрчдийн хотхон барих төслийг санхүүжүүлэхээр 2019 онд Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ингэхдээ шинжээчийн дүгнэлтээр 403.2 сая төгрөгийн зарцуулалт тодорхойгүй байгаа юм. Үүнд, "Гандирс Тревэл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Шаравдоржийн Мандхай нь 200 сая төгрөгийн бэлнээр, 203.2 сая төгрөгийг дансаар авч ашигласан байна.

Компанийн хувьцаа эзэмшигч болон хамаарал бүхий этгээдийн байдлаас харахад, шинжээчийн дүгнэлтэд гарсанаар "Шанх Майнинг" ХХК-ийн 100 хувийн хувьцааг УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хүү Билэгтэй эзэмшдэг бөгөөд 403.2 сая төгрөгийг бэлнээр авч ашигласан гэх Ш.Мандхай нь мөн л Ц.Шаравдоржийн хүүхэд юм. "Шанх Майнинг" ХХК-ийн хувьаа эзэмшигч Ш.Билэгтэйгийн нэр дээр хадгаламж зээлийн хоршоо гарч ирсэн байна. Энэ тохиолдолд цаашид мөнгө угаалт явагдсан байж болзошгүй байдаг тул асуудлыг илүү нарийн авч үзэх шаардлагатай байдаг талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дурдсан юм.

ШУУРХАЙ: Ц.Хуланг үргэлжлүүлэн хорих эсэхийг ХЭЛЭЛЦЭЖ байна
ШУУРХАЙ: Ц.Хуланг үргэлжлүүлэн хорих эсэхийг ХЭЛЭЛЦЭЖ байна
 
Төв, зүүн аймгуудын нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна
Төв, зүүн аймгуудын нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.