Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Саналаа хуваахгүйн тулд З.Нарантуяаг дэмжиж нэрээ ТАТСАН

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

АН-ын ҮБХ-ны хуралдаан болж байна. Хуралдаанаар АН-ын даргыг сонгож, өдөр Их хурлаараа батламжлах юм. АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын гишүүн Лу.Гантөмөр, С.Баярцогт, З.Нарантуяа нар албан ёсоор нэр дэвшиж байсан ч дөнгөж сая УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "Намын даргын сунгаа дандаа эрэгтэй хүмүүсийн дунд явагддаг. Харин энэ удаад эмэгтэй хүн байгаасай гэж хүсэж байна. Тиймээс би өөрийн нэрээ татаж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагаа дэмжиж оролцохоор боллоо. Тиймээс намайг дэмжихээр ирсэн хүмүүс минь З.Нарантуяаг дэмжээрэй" хэмээсэн.

Энэ талаар түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.

-Та өчигдөр орой бүртгүүлсэн. Өнөөдөр яагаад гэнэт нэрээ татах болов?

-Би өчигдөр 19.20 цагт бүртгүүлсэн. Нэр дэвшиж байгаа дөрвөн хүн бол дөрвүүлээ туршлагатай. Тиймээс нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчдээ эргэлзэхгүй, итгэлтэй байна. Харин саналаа хуваахгүйн үүднээс З.Нарантуяаг дэмжиж нэрээ татлаа. Бид Төрийн ордонд чуулганд сөрөг хүчний үүргээ хүчтэй гүйцэтгэнэ. Өнөөдөр хүүхдийн мөнгөө авч чадахгүй ээж, аавууд байна. Тиймээс энэ бүх шударга бус зүйлд АН-ын гишүүд цөөдөж байна. Бид хамтдаа тэмцэх ёстой. Энэ хурал бол маш түүхэн хурал байна. Энэ хуралд оролцож чадаагүй шалтгаантай олон хүн бий. Тиймээс бид энэ хүмүүсээ гадуурхахгүй, хамтдаа зүтгэвэл эрх баригчдын өмнөөс илүү чанга дуугарах хүчтэй болно.

-АН-ын хуваагдал эцэс болж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадах уу?

-Ер нь АН түүхэндээ маш хүчтэй ажиллаж байсан. Сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэж байсан. Харин сүүлийн жилүүдэд хагарлаас үүдэж, энэ асуудал сарнисан. Намын гишүүн биш энгийн иргэд хүртэл "Та нар маань хурдан эвээ олооч. Ард түмэнд хэрэгтэй байна" гэдэг. Ардчилсан намын эвлэрэл маш чухал байна.

ШУУРХАЙ: С.Одонтуяа АН-ын даргаас нэрээ татлаа
ШУУРХАЙ: С.Одонтуяа АН-ын даргаас нэрээ татлаа
 
Автобусаар зорчиж байсан ахмад настан “суудлын зөөлөвч“-ийг нь хулгайлжээ
Автобусаар зорчиж байсан ахмад настан “суудлын зөөлөвч“-ийг нь хулгайлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.