Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 1.095.352 хүүхдийн мөнгийг олгохоор гүйлгээ нь эхэлж, данс руу орж байна. 2-3 цагийн процесс болох байх. Энэ нь хүүхдийн мөнгөнд хамрагдах хүүхдүүдийн 87 хувьд ямарч асуудалгүй орно гэсэн үг. Харин үлдэж байгаа 43820 хүүхдийн мэдээлэл зөрүүтэй байгаа. Үүнийг засч, залруулахаар ажиллаж байна. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө идэвхтэй оролцож, мэдээллээ шинэчлэх шаардлагатай" гэлээ.