Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь: Хөгжлийн банкны сонсгол намын ажлын хэсгийн хуралтай давхцаад байгаа учраас сууж амжихгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 43 секунд

УИХ-ын “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо”-ноос зохион байгуулж буй сонсгол Төрийн ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн сонсголын үеэр Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр түр хороонд багтсан цөөнхийн төлөөллийн буюу АН-ын Д.Ганбат, Ж.Батсуурь, Н.Ганибал нарын гишүүд сонсголд оролцохгүй, сөрөг хүчний хяналт тавих үүргээ гүйцэтгэхгүй байна гэх шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд сонсголд яагаад оролцоогүй талаар УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодрууллаа.

-Өчигдрийн сонсголын үеэр Д.Ганбат гишүүн Хөгжлийн банкны сонсголд дахин суухгүй гэх байр суурийг илэрхийлсэнтэй холбоотойгоор цөөнхийн төлөөлөл сонсголд суухгүй байна гэх шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр илэрхийлсэн. Та яагаад сонсголд суухгүй байна вэ?

-Олон нийт мэдэж байгаа байх. 2020 оны сонгууль болоод 2.5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Одоогоор Ардчилсан нам маань даргагүй, төлөөлөх хүнгүй байгаа. Тиймээс Ардчилсан намын бүлгээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр надаар ахлуулсан "Эв нэгдлийг хангах" Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэг нь өөрөө маш чухал. Ажлын хэсгийн хурлууд давхцаж таараад байгаа учраас Хянан шалгах түр хорооны Хөгжлийн банкны эл сонсголд суух боломжгүй байгаад байна.

-Өнөөдөр сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Гэхдээ өнөөдөр намын даргаа сонгох чухал өдөртэй давхцах нь?

-Тиймээ. Өнөөдөр Ардчилсан намын ҮБХ-ны хурлаар намын даргаа тодруулах томоохон хэмжээний хурал болно. Орон нутаг, дүүрэг, сумдаас 1050 төлөөлөгч ирчихээд байгаа. Ажлын хэсгийг удирдаж байгаа хүний хувьд сонсголд сууж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ хувь хүнээс шалтгаалсан зүйл биш. Энэ бол өөрөө улс төрийн намыг төлөөлж байгаа хүний хувьд Ажлын хэсгээ ахлаад ажиллаж байна. Нөгөө талдаа УИХ-ын гишүүний хувьд түр хороонд оруулчихсан байсан. Тэгэхээр хоёр ажлын хэсгийнхээ аль ач холбогдолтойд нь суугаад явж байна гэсэн үг.

Өнөөдрийн сонсголд НВЦ, Шанх майнинг, Ган хүдэр орд, Инжир зэрэг 12 компанийн зээлд 25 гэрч дуудагджээ
Өнөөдрийн сонсголд НВЦ, Шанх майнинг, Ган хүдэр орд, Инжир зэрэг 12 компанийн зээлд 25 гэрч дуудагджээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.