Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрийн сонсголд НВЦ, Шанх майнинг, Ган хүдэр орд, Инжир зэрэг 12 компанийн зээлд 25 гэрч дуудагджээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо”-оос зохион байгуулж буй "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" дөрөвдэх өдрөө зохион байгуулагдаж байна. Уг сонсгол нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна.

Энэ өдөр 12 компанийн зээлд холбогдуулан 25 гэрчийг оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Үүнд:

  1. ТОСК ТӨҮГ
  2. ТОСК-Шинэ яармаг
  3. НВЦ ХХК
  4. Хааны харгуй ХХК
  5. Промон трейд ХХК
  6. Моннис майнинг ХХК
  7. Шанх майнинг ХХК
  8. Ган хүдэр орд ХХК
  9. Инжир ХХК
  10. МБҮ трейд ХХК
  11. Сэлэнгийн герефорд ХХК
  12. БМНС ХХК-иуд оролцоно.

АН өнөөдөр даргаа СОНГОНО
АН өнөөдөр даргаа СОНГОНО
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.