Хөгжлийн банкны сонсгол “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн зээлийн асуудлаар үргэлжилж байна. Эл компани нь Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн автозам барих төслийг санхүүжүүлэхээр 170 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тухайн зээлтэй холбогдуулан гаргасан тогтоолын хүрээнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг гэрчээр дуудсан юм. Тэрбээр энэ үеэр "Манай Засгийн газар Хөгжлийн банкнаас зээл авч хий гэсэн тогтоол гаргаагүй, нэг ч үг байхгүй. Зөвхөн төрийн өмчид худалдан авч, "Эрдэнэс МЖЛ-д шилжүүлэх арга хэмжээ ав л гэсэн. Үүний дараагаар н.Батбаяр сайд болон Ч.Сайханбилэг сайд ажлын хэсэг байгуулж, судлаад өөрсдийнхөө хүрээнд шийдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолын дагуу тухайн ажлыг хариуцаж байсан сайд нар өөрсдийнхөө эрх хэмжээнд хийсэн гэж бид үзэж байна.
2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Хөгжлийн банкнаас авсан зээлийг 2019-2020 оны улсын төсөв болон өөрийнх нь орлогоос төлнө гэж заасан байдаг. 300 гаруй тэрбум төгрөг олчихсон зам. Компанийн дансанд орж ирэхэд нь татаж авчихгүй яасан юм бол гэж бодсон. Н.Алтанхуягийг буруутгаад байгаа, яллагдагч болгоод байгаа тогтоолд "Хөгжлийн банкнаас зээл ав гэсэн нэг ч үг байхгүй.
Нүүрс 30 хүрэхгүй доллар болчихсон байх үед яаж зөв явуулах уу гэж манай Засгийн газрын авсан арга хэмжээний л нэг" гэлээ.