Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох асуудал"-аар мэдээлэл өглөө. Тодруулбал,
"Өнөөдөртөө багтаан 823,354 хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж дансанд нь орохоор төлөвлөгдсөн. Энэ бол нийт хүүхдийн мөнгө авах хүүхдүүдийн 72 хувь нь юм. Мөн өнөөдрийн байдлаар 21,513 өрх цахимаар мэдээллээ залруулах хүсэлт ирүүлсэн байна.
Улаанбаатар хот болон орон нутгуудад 37,478 иргэн утсаар холбогдон мэдээллээ нягталсан харин 22,389 иргэн сум болон хороондоо биеэр ирж мэдээллээ нягталжээ. Нийт дүнгээр 69,910 иргэн халамжийн нийгмийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл авсан байна.
Одоогоор хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг шуурхай засварласан байна" гэлээ.