Өнөөдөр өглөөний байдлаар ихэнх нутгаар солигдмол үүлтэй, зарим газраар явган шуургатай байгаа ба авто замаар зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ээс "Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд, зам хариуцагч компаниуд хариуцсан замын ашиглалтын бэлэн байдлыг хангахаар доорх ажил хийгдэж байна. Тодруулбал,
- "Өсөндэвжих зам" А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлд тэнгэр цэлмэг зам даваа саадгүй. Автогрейдрээр Булган-Хил чиглэлийн 17-23 км хоорондох авто замын хунгарласан болон халтиргаа үүссэн хэсгийн цасыг цэвэрлэж замаа өргөтгөх хөвөөний цас цэвэрлэх ажлууд хийгдэж байна. Автогрейдр-1, Үйлчилгээний машин-3, ИТА-1, Замчин-4 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
- "Пирамид Проект" ХХК 1102 Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваанд бага зэргийн цас бударч явган шуургатай байна. 30-57км-т цас хусах ажил хийгдэж байна. Механизм-1, үйлчилгээний машин-1, Замчин-2, Ита-1, оператор-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
- "Жол" ХХК А0306 дугаартай Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлийн Зээгтийн даваанд цасаар шуурсан тул цас цэвэрлэх ажил хийгдэж байна. Улаанбайшинт Улсын хил орчимд цас орж хоносон тул өнөөдөр цас цэвэрлэх ажил хийгдэнэ. ИТА-1, Оператор-2, Жолооч-1, замчин-3 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
- “ Завхан АЗЗА” ТӨХК Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн А0603 дугаартай авто замын Солонготын Даваанд бага зэргийн цас орж байна. Завхан аймгийн ихэнх нутгаар явган шуургатай байна. ШАХ бэлэн байдалд байна.
- “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай авто замын “Арангат”-н даваанд бага зэргийн цас бударч байна. ШАХ бэлэн байдалд байна" хэмээн мэдээллээ.